Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-15

Оны эхний улиралд нийт 49 хос дугуй угсарчээ

Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон энэ оны нэгдүгээр улиралд нийт 856 вагон засварлах төлөвлөгөөтэй ажиллажээ. Тодруулбал, ашиглалтаар  380 вагон засаж, төлөвлөгөөг 110.7, их засвараар 11 вагон засаж, төлөвлөгөөг 157.1, үйлдвэрийн бус аж ахуйгаар 177 вагон засварлаж, төлөвлөгөөг 122 хувиар тус тус биелүүлэв. Харин УБТЗ-ын эзэмшлийн бус вагоны засварын төлөвлөгөө 67.8 хувийн биелэлттэй буюу 245 вагон засварлажээ. Ингэснээр нийт засварын төлөвлөгөөний биелэлт 95 хувьтай гарчээ. Өнгөрсөн онд ашиглалтад орсон  Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, оны эхний улиралд шинэ дөчин гол дээр шинэ зээрэнхий, хуучин есөн гол дээр шинэ зээрэнхий угсарч, нийт 49 хос дугуйг ашиглалтад явуулахад бэлэн болгоод байна. Мөн оны хоёрдугаар сарын 26-наас шинээр угсарсан найман хос дугуйг туршилтын аялалд явуулжээ. Мөн тус депогийн хамт олон нэгдүгээр улиралд гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажлын дутагдлыг хоёр нэгжээр бууруулах буюу тэглэсэн амжилттай байна. Түүнчлэн, Замын даргын А-289 тоот тушаалын дагуу үер усны чулуу тээвэрлэлтэд зориулан 25 вагоныг өөрчлөн тоноглох ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар найман вагоныг тээвэрт хүлээлгэж өгчээ. Депогийн хэмжээнд ХАБЭА-н ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Бидний аюулгүй ажиллах шалтгаан”, “Ажлын явцын дэлгэц”, “Осолгүй ажилласан хамт олон”, “Өглөөний ХАБ” хөтөлбөр, “Нэг хүн-Нэг эрсдэл”, “Долоо хоногийн шилдэг “ХАБЭА мастер” зэрэг уралдаан зарлаж, дүнг өдөр, сар, улирал, жилээр дүгнэхээр ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх