Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-08

Тасалгаат вагоноор үйлчлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд орон нутгийн хүн тээврийн асуудалд онцгой анхаарч иргэнээ бодсон үйлчилгээг үзүүлэхийг холбогдох ААН, салбарын яаманд санууллаа. Тэрбээр, “Нийтийн галт тэрэг явж байгаа боловч тасалгаатай буюу купегээр үйлчлэхгүй байгааг яаралтай болиулж, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх шаардлага тавина. Орон нутагт агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэнэ гээд хуваарь батлуулдаг. Тэгсэн атлаа хуваарийн дагуу нислэг үйлддэггүй. Ашиггүй байна, суудлын 20 хувийн дүүргэлттэй байгаа учраас нислэгээ цуцаллаа гэхчлэн хүнээ боддоггүй тайлбар тавиад сууж байна.  Манай улс өөрийн стандарт, хууль, дүрэмтэй. Түүнийгээ эдгээр ААН-үүд мөрдөх ёстой. Дан ганц ашиг хараад иргэнээ орхигдуулдаг энэ мэт байдлаас болж олон нийт маш их бухимдалтай байна. Тийм учраас Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар хүн тээвэр, нислэгийн хуваарийг чанад мөрдүүлэх, хэрэв хуваариа мөрдөхгүй бол тухайн ААН-д хариуцлагыг тухай бүрт нь тооцох, иргэдэд үйлчлэх маршрут, хуваариа тодорхой болгож, мэдээллээ хүртээмжтэй болгоход анхаарахыг сануулж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх