Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-05

Төмөр замчдыг “Спутник-V” вакцинд хамруулж эхэллээ

Замын захиргааны шийдвэрийн дагуу Төв эмнэлэг өчигдөр буюу энэ сарын 3-наас ОХУ-ын “Спутник-V” вакцинаар төмөр замчдаа вакцинжуулж эхэллээ. Уг вакцины 10 мянган тун эхний ээлжинд ирсэн бөгөөд үүнээс хамгийн эрсдэлтэй цэг болох төвийн хэсэгт ажиллаж буй төмөр замчдаа гурав хоногийн хугацаанд вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Мөн хойд хэсгийн төмөр замчдыг энэ сарын 5-аас Сүхбаатар өртөөнөөс эхлүүлэн оношилгооны вагонтой вакцинжуулж эхлэх гэнэ. УБТЗ-аас захиалсан үлдсэн вакцин энэ сарын дундуур ирэх товтой байгаа бөгөөд тэр үед урд шугам замын төмөр замчид болон ахмадуудаа вакцинжуулах бололтой. Төмөр замчид боломж олдвол нэг хоног, нэг цагийн өмнө ч гэсэн бусад вакцинд хамрагдаж байхыг Төв эмнэлгийн дарга зөвлөсөн юм. Учир нь, вирус таныг хүлээхгүй гэдгийг онцлон анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх