Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-27

нэгдүгээр улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэв

УБТЗ 2021 оны I улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.0 сая тонноор өсжээ. Ачааны өсөлтөд дотоодын ачаа 822.6 мянган тонн, импортын ачаа 272.7 мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Зөвхөн гуравдугаар сард тээсэн ачаа 3.0 сая тонн болж, өмнөх сараас 455.4 мянган тонноор өсөв. Эхний улиралд тээсэн нийт ачаанд, уул уурхайн бүтээгдэхүүн 84.7, барилгын материал 10.1, хар төмөр 0.9, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 1.0, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 1.0, мод модон материал 0.3, бусад бүтээгдэхүүн 1.8 хувийг тус тус эзэлжээ.

Сэтгэгдэл үлдээх