Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-15

Тяньжин боомтоос чингэлгийн 11 галт тэрэг Замын-Үүдэд ирлээ

БНХАУ-ын Тяньжин боомтод 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүссэн тул асуудлыг яаралтай шийдэх тухай Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн дагуу Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам ХНН болон холбогдох байгууллагууд хамтран шаардлагатай арга хэмжээг шуурхай хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрч эхэлжээ. Энэ сарын 9-нд Тяньжин боомтоос эхтэй гурав, 10-нд хоёр, 11-нд хоёр, 12-нд нэг, 13-нд гурав буюу нийт 11 импортын чингэлгийн галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авлаа. Хятадын төмөр замаас өдөрт дунджаар чингэлгийн хоёр галт тэргийг явуулж байхаар тохиролцсон байна. Импортын чингэлгийн галт тэрэг тус бүр 54 вагонтой ирж байгаа бөгөөд энэ сарын 13-ны байдлаар Тяньжин боомтоос 594 чингэлэг хүлээн аваад байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх