Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-21

Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 24-өөс аялалд гарна

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа билээ. Уг галт тэргийг аялуулах талаар Дорноговь аймгийн Онцгой комисс болон УБТЗ-аас УОК-т удаа дараа хүсэлт илгээсний дагуу хөдөлгөөнийг нээхээр боллоо. Ингэхдээ тухайн орон нутаг дахь коронавируст халдварын эсрэг “Хамтдаа давъя” аяны үр дүнг үнэлсэн байна. Улмаар Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг УОК-ын даргын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар баталсан “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Дээрх галт тэргийг 12 дугаар сарын 24-өөс аялуулж эхлэхээр болсон юм. Зорчигчийн галт тэрэг нь тав тухтай, тогтсон цагийн хуваарийн дагуу найдвартай үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл билээ. 

Сэтгэгдэл үлдээх