Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-15

Толгойт-Амгалан хоорондын замд тав дахь цонхны ажлаа амжилттай гүйцэтгэлээ

Толгойт-Амгалан хоорондын 17 км замд их засварын ажлыг Зам засварын машинт станц, Зам, Дохиолол холбооны II ангиуд, Эрчим хүч ус хангамжийн I анги зэрэг мэргэжлийн байгууллагуудын хамтын хүчээр амжилттай гүйцэтгэж байна. Тэд энэ сарын 3-нд анхны цонхоо хийсэн бол өчигдөр буюу энэ сарын 14-нд Толгойт-Улаанбаатар-2 өртөө хоорондын замын 396 дугаар км-ийн хоёрдугаар зуутаас 397 дугаар км-ийн долдугаар зуут хүртэлх 1.5 км замд тав дахь цонхоо 12 цагийн хугацаанд амжилттай гүйцэтгэлээ. Энэ удаагийн цонхыг Улаанбаатар хотын баруун бүсийн төмөр зам, авто замын огтлолцол буюу 396 дугаар км-ийн гармыг дамнуулан хийсэн юм. Тухайн өдрийн цонхонд авто замд аль болох түгжрэл үүсгэхгүй байх зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Ингэхийн тулд дөрвөн өдрийн өмнөөс бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай зохион байгуулалтуудыг хийжээ.

Сэтгэгдэл үлдээх