Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-06-24

Баянтүмэн тасгийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа

УБТЗ-ын харьяа Баянтүмэний төмөр замын 82 жилийн ой тохиож буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад гүйцэтгэсэн үүрэг, түүхэн гавьяаг нь үнэлэн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Төрийн энэ эрхэм шагналыг Баянтүмэн тасгийн Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяаг хадгалсан “Хүндэт туг”-нд УБТЗ-ын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш зүүж өгч, тус тасгийн үе үеийн төмөр замчин хамт олонд баяр хүргэлээ. Шагнал гардуулах ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга Я.Санжмятав болон аймаг, сум орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх