Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-09-08

Өнгөрсөн долоо хоногт 12873 зорчигч тээвэрлэв

Зорчигчийн галт тэрэгний үйлчилгээ нээгдснээс хойш Зүүнхараа, Дархан, Эрдэнэт, Сүхбаатарын чиглэлд зорчигч урсгал ачаалалтай байгаа аж. Тэгэхдээ зорчигчийн вагон дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх журмыг баримтлан ажиллаж байгаа тухай Зорчигч тээврийн төвийн дарга Х.Байгалмаа ярилаа.  Зорчигч үйлчилгээний төвд хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд зорчигчдод нэг урсгалаар үйлчлэх, мөн зорчигчийн тавцан руу тасалбаргүй буюу угтан авагч, үдэн гаргагчдыг нэвтрүүлэхгүй байх журамд шилжжээ. Мөн вокзалын арын авто зогсоолд төмөр замын Цагдаагийн газартай хамтран автомашин болон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх бүх арга хэмжээг авчээ. Түүнчлэн, галт тэрэгний тасалбарын онлайн худалдан авалт өдөрт дунджаар 20-25 хувь байгаа бол энэ сарын 3-нд 29.8 хувьд хүрсэн нь дээд амжилт болжээ. 
Өнгөрсөн долоо хоногт Замын хэмжээнд 12873 зорчигч тээвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх