Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-04-23

Замын-Үүд боомтоор өдөрт 22 вагон хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн орж ирж байна

Монгол Улсын хилийн боомтуудаар ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг Сангийн яамнаас мэдээллээ. Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улсад орж ирж байгаа аж. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж ирж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:
1.Шивээ хүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл
2.Гашуун сухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл
3.Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл 
4.Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ руу нэвтэрчээ. Манай улс энэ сарын байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 сая тонноор өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх