Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-10-06

Энэ жил зорчигчийн вагонуудыг шахмал түлшээр галлана

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь зорчигчийн 282 вагоноор олон улс болон орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Уг вагонуудыг хүйтний улиралд түүхий нүүрсээр галлан халаадаг байсан нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний утаа ялгарч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг байсан юм. Тэгвэл өнгөрсөн өвлөөс эхлэн зорчигчийн вагоны галлагаанд сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсийг бүсчилсэн байдлаар хослуулсан хэрэглэсэн бол энэ жилээс 100 хувь шахмал түлшээр галлахаар шийдвэрлэсэн байна. Зорчигчийн вагон депо шахмал түлш хадгалах агуулах талбайгаа технологийн дагуу сайтар бэлтгэж, хэрэгцээт шахмал түлшээ эртнээс татаж авч эхэлжээ. Ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл нийт 4400 тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан байна.

УБТЗ нь нүүрсний зарцуулалтыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тодорхой төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн бөгөөд Улаанбаатар хотын захиргаатай хамтран зорчигчийн вагоны галлагааны зуухны янданд  утаа шүүх “Japan Flare” төхөөрөмжийг суурилууулах ажлыг өнгөрсөн жилээс хийж эхлээд байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх