Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-08-10

ЗТХ-ийн сайд Л.Халтар УБТЗ-ын Удирдах ажилтнуудтай уулзлаа

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол- Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн удирдах ажилтнуудтай уулзлаа. Тэрээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлого, нийгмийн асуудлын талаар тодорхой үүрэг чиглэл өгөв. Уулзалтад оролцсон УБТЗ-ын удирдах ажилтнууд ЗТХ-ийн сайд Л.Халтарт баяр хүргэж ажилд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх