Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-10-06

“Хурд” хамтлаг төмөр зам дагуу аялан тоглолт хийлээ

  Монголын урлагийн ертөнцөд хүндтэй байр эзэлдэг “Хурд” хамтлаг Сүхбаатар өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл “Ган судас нь амьдрал тэтгэнэ” нэртэй аялан тоглолт хийлээ. УБТЗ-тай хүйн холбоотой тус хамтлаг нь анх УБТЗ-ын дэргэд байгуулагдаж байсан бөгөөд хамтлагийн гишүүд бага насаа төмөр замын буйдхан зөрлөгт тоглож өнгөрүүлжээ. Учир нь хамтлагийн гишүүдийн аав, ээж нь насаараа төмөр замд ажилласан төмөр замчин хүмүүс юм. Тийм болохоор “Хурд” хамтлаг төмөр замд ойр дотно элэгтэй учраас төмөр замаар аялан тоглохыг эртнээс хүсч байжээ. Аялан тоглолтоо “Ган судас нь амьдрал тэтгэнэ” гэж нэрлэсэн нь гүн утга санаа шингэсэн байна. Тус хамтлагийн олон уран бүтээл төмөр замтай холбоотой байдаг. “Хурд” хамтлаг Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын Үүд зэрэг УБТЗ-ын зангилаадад очиж тоглоод байна. “Хурд” хамтлагийн очсон газар бүр төмөр замчид халуун дотноор угтан авч байв. Ийнхүү “Хурд” хамтлаг төмөр замаар 1000 гаруй километр явж аялан тоглолт хийсэн нь төмөр замчид болон орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн урлаг, соёлын томоохон арга хэмжээ боллоо.

        

Сэтгэгдэл үлдээх