Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-09-15

Монгол Улсын ерөнхийлөгчтэй хамт орон нутагт ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр очиж ажиллалаа. Сайншанд-Баруун-Урт чиглэлд нийтдээ 334 км урттай төмөр зам баригдахаас Сайншанд-Алтанширээ чиглэлийн 17 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН өнгөрсөн онд барьж дуусгасан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам нь улмаар цааш Баруун-Урт хүртэл баригдах юм. Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, судалгааны ажлуудыг энэ сарын сүүлээр дуусгаж, газар шорооны ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдох албаны хүмүүс танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр ажиллах үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх нарын хүмүүс байлцлаа.

Сэтгэгдэл үлдээх