Шинэ мэдээ

blog image

Гармын мэдлэг дээшлүүлэх ОУ-ын өдрийг ЗОГС ХАР СОНС уриатай тэмдэглэв

Олон улсын төмөр замуудын холбооноос /UIC/ жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулж тэмдэглэдэг “ГАРМЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР” өнөөдөр /2020.06.11/ тохиож байна. Энэхүү өдрийг UIC-ийн гишүүн улс орнууд тэр дундаа тус холбооны гишүүн “УБТЗ” ХНН жил бүр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж, олон нийтэд төмөр замын гармаар анхаарал болгоомжтой нэвтрэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг юм. Энэ жил дэлхий дахинаа цар тахал гарсантай холбоотойгоор энэхүү өдрийг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн “УБТЗ-ын хэмжээнд 2020 онд гармын техникийн байдлыг сайжруулах, гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд Түнх өртөөний 273 км, Толгойт-Улаанбаатар-2 хоорондын 396 км, Айраг өртөөний 753 км-ийн хос гарам, Сайншанд-Зүүнбаян хоорондын 3 км,  Салхит-Хөтөл хоорондын 1 км-ийн гармуудын техникийн байдлыг сайжруулах ажлууд хийгдэж байна.

Олон улсын төмөр замуудын холбооноос өгсөн чиглэлийн дагуу “УБТЗ”ХНН-ийн хэмжээнд   гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг “ЗОГС, ХАР, СОНС” уриатайгаар тэмдэглэж байна.

Иргэд, жолооч нар “Төмөр замын гарам”-аар нэвтрэхдээ маш анхаарал сонор сэрэмжтэй байж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчиж байхыг уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх