Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2021-01-04

“УБТЗ” ХНН 2020 онд 30 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоолоо

  “Улаанбаатар төмөр зам” ХНН 2020 онд ачаа тээврийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо.  2020 онд 30,0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноосоо 6,6 хувиар илүү байна. Импортоор 3,0 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 104,6 хувиар биелүүлсэн нь өмнөх оноосоо 2,9 хувиар, экспортоор 11,7 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн нь өмнөх оноосоо 4,3 хувиар, орон нутгаар 11,0 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 103,3 хувь, транзитаар 4,3 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 100,4 хувь биелүүлсэн нь өмнөх оноосоо 9,8 хувиар илүү байна. Монгол Улсын нутгаар дамжин Ази-Европ, Хятад-Оросын хооронд тэгш болон сондгой чиглэлд аялсан чингэлгийн галт тэрэг  2312 хүрсэн нь өмнөх оноосоо 858 галт тэргээр илүү байна.

     “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон халдварт цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах шуурхай арга хэмжээг авч, шаргуу ажилласны үр дүнд ийнхүү амжилтад хүрлээ.

 

Сэтгэгдэл үлдээх