Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-26

Улс тунхагласны баярын энэ өдөр Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчлэх ажил хийгдэж байна.

Улс тунхагласны баярын энэ өдөр Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Манай төмөр замчид өглөөний 09:00 цагт хилийн 0 цэг дээрх уулзварын 6 боолтны 3 ийг нь хилийн цэргийн хяналт дор тайлж холдсоны дараа хятадын талаас халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд баримтлан үлдсэн 3 боолтыг тайлснаар замын их засварын ажил эхлэв. Монгол, Хятадын хилийн зааг дээрх замын их засварын ажлыг 1991 оноос хойш 30 жилийн дараа ийнхүү хийж байгаа юм. Энэхүү замын их засварын ажлыг хийснээр Замын Үүдээс хил хүртэлх 1800 метр зам иж бүрэн шинэчлэгдэж, бетон дэр бүхий Р65 зам төмөртэй, буталмал чулуун суурьтай олон улсын жишигт нийцсэн зам болох юм. Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа юм. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг тэлж өсгөх өргөн боломжийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм. Ийнхүү улс тунхагласны ой, Замын аж ахуйн албаны 70 жилийн ойдоо манай замчид 2021 онд нийт 80,125 км замын их засварын ажлыг хийсэн амжилтаар бэлэг барьж байна.

Ингээд Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замын их засварын ажил 17:05 цагт дуусч уулзварын 6 ширхэг боолтыг талууд харилцан боож, галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ. Ийнхүү Замын Үүдээс хятадын хил хүртэлх төмөр замыг 30 жилийн дараа иж бүрэн шинэчилж дуусав.

Сэтгэгдэл үлдээх