Шинэ мэдээ

blog image

Ялалтын баярын өдөр төмөр замчид мод тарилаа

Энэ жил Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож байна. Энэ дайнд зөвлөлтийн ард түмэн ялсан нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, "Улаанбаатар төмөр зам" ХНН байгуулагдах боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны бодит жишээ, үлгэр дууриал болсон УБТЗ-ын хамт олон орос анд нөхөдтэйгээ энэхүү түүхэн үйл явдлыг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Замын удирдлага, төмөр замчдын төлөөлөл ялалтын баярын өдрөөр төмөр замчдын Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд уламжлал ёсоороо зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэж мод тарилаа. Өмнөх жилүүдэд энэхүү баярыг УБТЗ-ын хамт олон илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бол энэ жил цар тахлын улмаас цомхон хүрээнд тэмдэглэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх