Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-08-31

Замын шинэчлэл амжилттай хийгдэж байна

Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын эхний 50 километр замыг барьж дуусгаад байгаа УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон одоо өөрийн гол замын шинэчлэлийн ажлыг хийж байна. Одоогийн байдлаар Нартын хушуу-Авгын гол хоорондын 38 километр замыг төмөр бетон дэр, Р-65 маркийн зам төмрөөр сольж, даланг өргөтгөх, суваг шуудууг сэргээн засах ажлыг хийж гүйцэтгэжээ. Нийтдээ энэ жил Сумангийн зоо-Замын Үүд-2 хоорондын 68 километр замыг шинэчлэх юм. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр Сүхбаатараас Замын Үүд хүртэлх УБТЗ-ын гол замын 70 гаруй хувийг шинэчилж дуусна. Үүний үр дүнд галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадал өсөх юм. Төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул УБТЗ өөрийн суурь бүтцийн нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг жил бүр эрчимтэй хийж байна. УБТЗ-ын Зам засварын машинт станцын замчид өөрийн замын шинэчлэлийн ажлыг хийсний дараа Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын дээд бүтцийг барих ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл үлдээх