Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-10-09

Замын их засварын ажилд оросын төмөр замчид тусалж байна.

замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул “Улаанбаатар төмөр зам” ХНН гол замынхаа нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. УБТЗ-ын гол замд эрчимтэй хийгдэж байгаа замын шинэчлэлийн ажилд өчигдрөөс эхлэн ОХУ-ын  мэргэжилтнүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэллээ. ОХУ-ын Дорнод сибирийн төмөр замын 20 гаруй мэргэжилтнүүд өөрсдийн зам засварын машин техниктэй ирж УБТЗ-ын Шаргын овоо зөрлөгөөс Замын-Үүд өртөө хоорондын 18 километр замын шинэчлэлийг хийхэд туслах юм. Эдгээр мэргэжилтнүүд нь ОХУ-аас ирсэн өөрсдийн 100 гаруй машин техникийг ажиллуулах операторчид бөгөөд тэд энэ аравдугаар сарыг дуустал ажиллах юм. ОХУ-ын төмөр замчид ирж ажилласнаар “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн зам засварын машин техникийг Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад болон Дархан,Чулуут, Баян зэрэг өртөө зөрлөгүүдээ өргөтгөх ажилд ашиглах боломжтой болж байгаа юм. УБТЗ-ын гол замын шинэчлэлийн ажилд оролцож байгаа оросын мэргэжилтнүүдийг хилийн боомтоор орж ирэнгүүт ковид-19-ийн халдвараас сэргийлж тусгаарлалтад оруулж ажиглалт тандалт хийсний эцэст ийнхүү ажиллуулжээ.    

Сэтгэгдэл үлдээх