Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-09-15

УБТЗ ард иргэдээ тав тухтай дулаан өвөлжүүлнэ

  “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэж, ард иргэд, аж ахуйн байгууллагуудыг тасралтгүй дулаан, цахилгаанаар хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ оны эхний 8 сарын байдлаар 53717 вагон, 3 сая 544,2 мянган тонн нүүрс тээвэрлэж, төлөвлөгөөний гүйцэтгэл 96,7 хувьтай байна. Багануур, Шивээ овоогийн уурхайн нүүрс тээвэрлэлт эхний 8 сарын байдлаар төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа хийгдэж байгаа бол Шарын голын уурхай энэ оны 1,2-р саруудад ажиллаагүйн улмаас төлөвлөгөө тасрахад хүрчээ. Одоо дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн хэмжээнд байна.

         Орон нутгийн нийт ачаа тээврийн 30 хувийг цахилгаан станцууд руу тээвэрлэж буй орон нутгийн нүүрс эзэлдэг бөгөөд  УБТЗ алдагдалтай тарифын улмаас дотоодын нүүрс тээвэрлэлтээс жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг юм. Учир нь тээврийн тарифаа нэмсэн тохиолдолд цахилгаан дулааны үнэ нэмэгдэх эрсдэлтэй тул ард иргэдээ үнийн дарамтаас сэргийлж их хэмжээний алдагдлыг нуруун дээрээ олон жил үүрч иржээ.

Сэтгэгдэл үлдээх