Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-12-18

Хятадын төмөр замын Эрээн өртөөнөөс Монгол Улс руу төмөр замаар импортын ачаа ачуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэх зөвлөмж

  1. 1. Хятадын төмөр замын Эрээн өртөөнөөс ачаа ачуулах ачаа илгээгч компани нь Хятадын төмөр замын ачаа тээврийн цахим үйлчилгээний систем /www.95306.cn/-ийн сайтаар орж захиалга өгнө.

  2. 2. Хятадын төмөр зам нь цахимаар ирсэн захиалгыг хүлээн авч,  ачаа илгээгчид  код илгээх ба  уг  захиалгыг  Бээжингийн төмөр замаас төв компаниас зөвшөөрсөн тохиолдолд ачилтыг Эрээн өртөөнөөс хийж гүйцэтгэнэ.

  3. 3. УБТЗ –ын Замын-Үүд өртөө нь  Хятадын төмөр замаас ирүүлсэн  захиалгыг хүлээн авч өөрсдийн техникийн боломжид тааруулан зөвшөөрлийг Эрээн өртөөнд хүргүүлнэ.

  4. 4. Эрээн өртөөнөөс ачигдах вагон, чингэлгийн тээврийн бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт болон бусад холбогдох мэдээллийг Хөх хотын төмөр замын Эрээн дэх төлөөлөгчийн /+086-13604790498/ тоот утсаар авна.

  5. 5. Хятад дахь ачаа илгээгч нь Эрээн өртөөний ачаа тээврийн хэсэгт доорх хаягаар очиж ачилтыг хийж гүйцэтгэнэ.


УБТЗ-ЫН ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Сэтгэгдэл үлдээх