Үнийн санал авах тухай
Тасалбарын цаас /термо/
- Үнийн санал |
- Эрдэнэбаяр |
- Уншсан: 195

Зорчигчийн галт тэрэгний тасалбар хэвлэх 45 мм диаметрийн ороодостой термо цаас 85,000 ширхэгийг худалдан авах тул сонирхсон аж ахуй нэгж, компаниуд дарах материалыг хавсарган ирүүлнэ үү. Үүнд:
1. Үнийн санал
2. Төлбөрийн нөхцөл
3. Нийлүүлэх хугацаа
4. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ
5. НӨАТ төлөгчийн гэрчилгээ
6. Бүтээгдэхүүний дээж
Үнийн саналыг битүүмжлэн УБТЗ-ын Худалдан авалт, борлуулалтын албанд 2019.10.11-ний өдрийн дотор ирүүлнэ.
Холбогдох утас 21-242166, e-mail хаяг: nh@ubtz.mn, ankhbayar.g@ubtz.mn
Термо цаасны ар талд доорх УБТЗ ХНН-ийн лого- /Хавсралт зураг № 2/, санамжийн - /Хавсралт зураг № 1/ хамт байна.
1. Зорчих тасалбар нь зорчих тасалбарт тэмдэглэсэн хугацаанд, аялал эхлэх өртөөнөөс дуусах өртөө хүртэл тухайн галт тэрэг, вагонд хүчинтэй.
2. Галт тэрэг явахаас 15 минутын өмнө байраа эзэлсэн байна.
3. Зорчигч нь зорчих тасалбараар 36 кг-аас илүүгүй жинтэй, 5-12 хүртэлх насны хүүхдийн тасалбараар 15 кг хүртэл жинтэй, 40х60х80 см-ээс хэтрэхгүй хэмжээтэй нэг гар тээшийг үнэ төлбөргүй авч авах эрхтэй.
4. Гар тээшинд зорчигчийн аялалын туршид хэрэглэх хүнсний болон хувийн хэрэгцээний эд зүйлс, ариун цэврийн хэрэглэл, ахуйн зориулалттай бараа орно.
5. Зорчих тасалбарын үнийг галт тэрэг хөдлөхөөс 2 –оос дээш цагийн өмнө буюу галт тэрэг хөдөлсний дараа 30 минутын дотор буцаах тохиолдолд үйлчилгээний хөлс суутган авна.
-
Хавсралт зураг № 1
-
Хавсралт зураг № 2