ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Худалдан авалт-Тендер |
- Эрдэнэбаяр |
- Уншсан: 153

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дуусгавар болсон Нэгтгэсэн санхүүгийн тайланд аудит хийлгэх зорилгоор аудитын тусгай зөвшөөрөлтэй, олон улсын эрх бүхий хараат бус хуулийн этгээдийг мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системээр ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах үйл ажиллагаанд чиглэгдэнэ:
- Аудитын шалгалтыг Аудитын олон улсын стандартын дагуу гүйцэтгэх ;
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгтгэсэн санхүүгийн тайлан нь материаллаг зөрүү агуулж байгаа эсэхийг шалгах,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогод нийцүүлэн бэлтгэсэн санхүүгийн тайлангийн тусгай маягтуудыг СТОУС-ын дагуух Нэгтгэсэн санхүүгийн тайланд хөрвүүлэх , загварт дүн шинжилгээ хийх;
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогод нийцүүлэн бэлтгэсэн бүртгэлийн дотоод тайланг СТОУС-ын тайланд шилжүүлэх (актуар тооцооллоос үүссэн нөөц өр төлбөрийн залруулга, бараа материалын үнэ цэнийн бууралтын хасагдуулгын тооцоололд аудит хийх, дуусаагүй барилга, хөрөнгө оруулалт, авлага, мөнгөн гүйлгээний залруулга) горимд аудит хийх г.м;
- СТОУС-ын дагуу бэлтгэгдсэн Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн тайлбар тодруулгууд үнэн зөв, иж бүрэн эсэхийг шалгах;
- Бүртгэл, тайлангийн материаллаг асуудлуудын талаар УБТЗ-ын удирдлагад мэдээлэх;
- Арга зүйн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;
- Хийгдсэн аудитын үр дүнгээр нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай тайлан бэлтгэж УБТЗ-ын Удирдлагад хүргүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж өгөх;
- Аудитын шалгалтыг үндэслэн нийгэмлэгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн байдал, тайлант жилийн санхүү-үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг Нэгтгэсэн санхүүгийн тайланд бүх материаллаг зүйлсийн хувьд СТОУС-ын дагуу үнэн зөв тусгасан эсэх тухай дүгнэлтийг Монгол, Орос, Англи хэл дээр бэлтгэж ирүүлэх.
- Хэрэгжүүлэх хугацаа:
1-р үе шат 2019 оны 9-р сарын 30 хүртэлх хугацааны завсрын аудитыг 2019 оны 4-р улиралд хийх
2-р үе шат 2019 оны 12-р сарын 31 хүртэлх хугацааны аудитыг 2020 оны 4-р сарын 30-ны дотор хийж гүйцэтгэх
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллүүдийг ирүүлнэ: Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Аудитын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл
- Олон улсын аудитын эрхтэй бүхийг нотлох гэрээ болон тухайн сүлжээний гишүүний татвар төлсөн баримт/сүүлийн 1 жил/
- Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл/ ажлын хугацаа, байршил заасан жагсаалт, гэрээ, ажлын чанарын талаар өмнөх 2 үйлчлүүлэгчийн тодорхойлолт/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
- Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт
- Татварын цахим тодорхойлолт
- Нийгмийн даатгалын тодорхойлолт /албан бичгээр/
- 2017, 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайлан
- 2017, 2018 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 90 хувиас багагүй байх
- Аудитын багт орж удирдах, хяналт тавих, тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх ажилтнуудын боловсрол болон ур чадварын талаарх мэдээлэл
- “УБТЗ” ХНН-ийн зүгээс тендерт оролцогчийн харилцагч банк, харьяа татварын алба, шүүхээс лавлагаа, тодруулга хүсэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10-р сарын 02-ны өдрөөс 10-р сарын 09 өдөр дуустал ажлын өдрүүдэд 13.00 – 17.00 цагийн хооронд авч болох бөгөөд 2019 оны 10-р сарын 10-ны 14 цагаас өмнө tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Улаанбаатар, Баянгол дүүрэг , III хороо, Сөүлийн гудамж-42,”УБТЗ”-ын Удирдах газар, 2-давхар 287 тоот,
Худалдан авалт борлуулалтын алба утас: 242167