Ачааны болон сэлгээний зүтгүүр худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: УБТЗ/2019/НТШ/30
- Худалдан авалт-Тендер |
- Эрдэнэбаяр |
- Уншсан: 284

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Ачааны болон сэлгээний зүтгүүр худалдан авах” тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: УБТЗ/2019/НТШ/30
Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг эрх бүхий тендерт оролцогчдоос “Ачааны болон сэлгээний зүтгүүр худалдан авах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 300’000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 405010725 тоот дансанд тушаана.
Төлбөр хүлээн авагч: Худалдан авалт, борлуулалтын алба.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Багц №1. Ачааны зүтгүүр – 14 ширхэг
Багц №2. Сэлгээний зүтгүүр – 10 ширхэг
Тендерт оролцогч нь тендерийн хамт тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж, 42.
Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн удирдах газар, 288 тоот
Худалдан авалт, борлуулалтын алба
Утас: 976-21-242171, 976-21-242172
Факс: 976-21-242178
E-mail: nh@ubtz.mn