УБТЗ ХНН-ийн Аялал жуучлалын төв нь шинээр зохион байгуулж байгаа “ХАЛУУН РАШААН” Амралтын өдрийн аялалдаа урьж байна.
Эхний бүртгүүлсэн 30 хүнд 0-5 нас хүртэлх хүүхэд үнэгүй дагуулж явах эрх бэлэглэнэ.
- УБТЗ мэдээлэл |
- Мөнхтөр |
- Уншсан: 847

Аялалын хугацаа:2018-05-18 нд гарна
Аялалын үнэ: 1 хүн 250.000 төгрөг
Аялалд явах өдөр: Баасан гаригт 16:25 цагт яваад, Даваа гаригийн өглөө 08:35 цагт ирнэ.
БНХАУ-ын Шилийн гол аймгийн Сайхан тал суманд байх /Эрээн хотоос 150 км/ ХАЛУУН РАШААН, усан парк, 4 одтой зочид буудалтай амралтын цогцолбор газрыг танилцуулж байна.
Та бүхнийг гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралтын өдрөө өнгөрөөхийг урьж байна. ХАЛУУН РАШААН нь үе мөч болон тулгуур эрхтэн, арьсны өвчнийг анагаадаг бөгөөд ууж хэрэглэснээр ходоодны үйл ажиллагагаа сайжирдаг. Та рашаанд суусныхаа дараа чулуу, мана, хаш тавцан дээр хэвтэж амраарай. Усан паркад 25 метрийн 140-180см гүнтэй усан бассейн. массаж хийх даралтат усны /жакуз/ мөн сүү, тан, гаа, винон байнанд сууж, элс болон хоёр төрлийн давсанд алхах хэсэгтэй. Энэхүү шилэн цогцолборт газар нь алтан загаснууд цөөрөмд нь байхаас гадна, олон төрлийн сарнай, модот ургамал, жимсний моднууд ургадаг. шувуу болон ургамлаар маш гоё тохижуулсан орчинтой.
МАРШРУТ: Улаанбаатар- Замын- Үүд- Сайхан тал- Эрээн- Замын – Үүд- Улаанбаатар
Хөтөлбөр:
Баасан гариг: 16: 30 Улаанбаатар хотын төв галт тэрэгний буудалд цугларанУБ- Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууна
Бямба гариг: Өглөө 07:20-д Замын-Үүдэд очно. 08:30 нэгдсэн журмаар хил гарах автобусанд сууна Эрээнд очно.10:30 цагт Эрээнд очиж. Сайхан талын халуун рашаан чиглэлд аялах автобусандаа сууна.12:30-д Сайхан тал цогцолборт очиж аялагчидын өрөөг хувиарлан өгнө. Өдрийн хоолондоо орно Халуун рашааны дотоод журам болон байршилыг тайлбарлан өгнө. Чөлөөт цаг аялагчид буудалдаа байрлаж халуун рашаан, усан сан, саун, хүүхдийн тоглоомын талбайиай усан сандаа амрана. 18:00-д Оройн хоолондоо орно. 19:00 чөлөөт цаг усан паркдаа амрана
Ням гариг: 07:30 Өглөөний цайндаа орно. Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд автобусандаа суун Эрээн хотыг зорино. 12:00 Аялагчид Эрээнд очиж зах дэлгүүр хэсэн худалдаа хийх боломжтой. Товолсон цагт Эрээн хотын авто вокзал дээр цуглараж автобусандаа сууна. Эрээнээс- Замын Үүд чиглэлд автобусаар зорчино. Галт тэрэг 18:05- д хөдөлсөн байна. Оройн хоол байхгүй тул аялагчид өөрсдөө хоолондоо орно
Даваа гариг: Өглөө 08:45-д Улаанбаатар хотод ирсэнээр аялал өндөрлөнө.
Аялалын үнэд багтсан зүйлс:
1. Улаанбатар- Замын-Үүд чиглэлийн ирж очих галт тэрэгний зардал
2. Сайхан талын амралтын газрын усан парк, рашаан болон бусад амралтын бүсийг ашиглах тасалбар
3. 4 одтой буудалын өрөө
4. Хил гарах автобусны 2 талын зардал
5. Эрээн- Сайхан тал ирж очих унааны зардал
6. Хөтөлбөрт багтсан хоол
7. Аялалыг хариуцаж явах хөтөч
Захиалга авах утас: 89100610