УБТЗ-ын ажилчдад мэргэжил олгох сургалт явагдаж байна.
Мэргэжил олгох сургалтын эхний ээлж 2016 онд УБТЗ-ын МСҮТ-д 4 мэргэжлээр хичээллэж, 136 ажилтан хамрагдсан бол удаах ээлж 2017 оны 02 дугаар сарын 13-нд эхэлж Д, Т, В, П мэргэжлээр 6 ангид 180 суралцагч хамрагдан суралцаж байна.
- Мэдээ, мэдээлэл |
- Мөнхтөр |
- Уншсан: 840

Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дугаар тушаалын 1-р хавсралтаар "ГАЛТ ТЭРЭГНИЙ БА СЭЛГЭЭНИЙ ХӨДӨЛГӨӨНД ШУУД ХОЛБООТОЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ", 2-р хавсралтаар "ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ"-ууд тус тус батлагдсан.
Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах, сүүлийн үед гарсан осол зөрчил, эдгээрт мэргэжлийн бус ажилчид холбогдож байгаа зэрэг шалтгаануудыг үндэслэн УБТЗ-ын Хөдөлмөрийн харилцааны албанаас мэргэжлийн бус ажилчдыг мэргэжил олгох сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Мэргэжил олгох сургалтын эхний ээлж 2016 онд УБТЗ-ын МСҮТ-д 4 мэргэжлээр хичээллэж, 136 ажилтан хамрагдсан бол удаах ээлж 2017 оны 02 дугаар сарын 13-нд эхэлж Д, Т, В, П мэргэжлээр 6 ангид 180 суралцагч хамрагдан суралцаж байна.
Суралцагчдын ажлын туршлага, насны онцлогт тохируулан сургалтын төрөл, хэлбэрийг сонгон явуулж байна. Сургалтын хөтөлбөрт нэмэлтээр харилцааны соёл, багаар ажиллах тухай, хувь хүний хөгжил, компьютер программ хангамж, эрүүл мэндтэй холбоотой хичээлүүд багтаж, эдгээр сургалтуудыг Зүүнхараа, Сайншанд, Замын-Үүдэд инженер техникийн ажилчдад давхар зохион байгуулав.
Сургалтанд хамрагдагсдын дунд санал асуулга явуулахад нийт суралцагчдын 80 орчим хувь нь онолын сургалтын 2 сарын хугацаанд 1 сар нь цалинтай, 1 сар нь цалингүй чөлөөлөгдөж байгаа нь хүндрэлтэй байгаа тухай саналаа өгч, санал дээр тулгуурлан МСҮТ-ийн захиргаа Хөдөлмөрийн харилцааны алба, МТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагатай уулзаж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр тус сургалтын дараачийн ээлжийг хичээллүүлэхдээ онолын сургалтыг 1 сард багтаан явуулахаар болж сургалтын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Суралцагчдаас ирүүлсэн саналын дийлэнх нь сургалттай холбоотой эерэг санал байж, хувь хүний хөгжил, харилцааны соёл, программ хангамжтай холбоотой хичээлүүдийг олон дахин оруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тус төвийн зүгээс зохих газруудад нь уламжилж, цаашид сургалтын хөтөлбөртөө түлхүү тусгаж ажиллахаар тогтлоо.
Энэхүү сургалтыг зохион байгуулахад санаачилгатай ажилласан Т, П, В, Д албаны удирдлага, Инженер техникийн ажилчид, сургалтанд идэвхитэй оролцсон хөгжлийн түүчээ залуусдаа УБТЗ-ын МСҮТ-ийн өмнөөс баярласан талархснаа илэрхийлж цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.
-
1
-
2