Хятадын төмөр замын Эрээн өртөөнөөс ачаа ачуулах ачаа илгээгч компани нь Хятадын төмөр замын ачаа тээврийн цахим үйлчилгээний систем /www.95306.cn/-ийн сайтаар орж захиалга өгнө.
Даатгуулагчийн экспортлож/импортлож буй бүх төрлийн ачаа барааг даатгана. Даатгалын эрсдэл: Олон улсын худалдааны байгууллагын гаргасан A,B,C нөхцөлд тусгагдсан эрсдлүүд байх ба нөхцөлүүдээс сонгон даатгуулна.