Ачаа тээврийн үйлчилгээний зөвлөгөө

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-03-31

/АЧАА ТЭЭВЭР/ Мал, амьтан тээвэрлэх "ОНЦГОЙ НӨХЦӨЛ ШААРДСАН АЧАА"

Төмөр замаар мал, амьтныг тээвэрлэн мах комбинат, боловсруулах үйлдвэрт хүргэх, цирк, худалдаа, үзэсгэлэн, үржил экспортын зориулалтаар тээвэрлэхдээ УБТЗ-аар ачаа тээвэрлэх дүрмийн 11 -р зүйл, ОАХХ-ын III -р бүлэг 18 -р зүйлийг баримтлан тээвэрлэнэ.

1. Илгээгч тусгайлан тоноглосон битүү болон тусгай зориулалтын вагонд тээвэрлэнэ.

2. Мал, амьтныг вагон илгээлтээр тээвэрлэх, ачих, буулгах ажиллагааг ачаа тээвэрлэлтэнд нээлттэй өртөөдийн хооронд гүйцэтгэнэ. 

3. Мал, амьтан, адгуус тээвэрлэлт хийх өртөөдийн нэрсийн жагсаалт:

  • Мааньт өртөө
  • Чойр өртөө
  • Бор-өндөр өртөө
  • Багануур өртөө
  • Эрдэнэт өртөө
  • Сайншанд өртөө
  • Замын-Үүд өртөө
  • Дархан өртөө

4. Мал, амьтныг ердийн битүү вагонд тээвэрлэж болно. Ачаа илгээгч ердийн битүү вагоныг мал, амьтан ачих зориулалтаар тоноглох үүрэгтэй.

5. Мал, амьтан тээвэрлэхдээ ачаа илгээгчийн хүргэчтэй тээвэрлэнэ.

6. Вагон илгээлтээр мал, амьтан ачихад нийтийн болон дагнасан хэрэглээний өндөрлөсөн тавцантай замд өдрийн цагт гүйцэтгэнэ. Хэрвээ ачилт буулгалтын зам нь шаардлага хангагдсан гэрэлтүүлэгтэй бол шөнийн цагаар гүйцэтгэж болно.

9. Ачаа илгээгч нь тээвэрлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр ачилт, буулгалтыг нийтийн хэрэглээний замд гүйцэтгэж болно.

10. Ачаа илгээгч нь ачилт хийхээс 24 цагаас доошгүй хугацааны өмнө мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж мал эмнэлгийн эрх бүхий ажилтныг ачилт буулгалтын үед заавал оролцуулна. Мал эмнэлгийн гэрчилгээнд тээвэрлэхийг зөвшөөрсөн тухай тэмдэглэл хийж, хориглосон тохиолдолд ачаа илгээгч болон тээвэрлэгчид мэдэгдэх үүрэгтэй.

11. Илгээгч ачаа тээвэрлэхдээ, падааны "Ачааны нэр" хүснэгтэнд "Амьтан", "Довоос буулгахыг хориглоно" гэсэн тэмдэглэл хийнэ.


  Наадас 148 х 105 мм ЭНД дарж татаж авна уу.

Сэтгэгдэл үлдээх