- 1. Хятадын төмөр замын Эрээн өртөөнөөс
ачаа ачуулах ачаа илгээгч компани нь Хятадын төмөр замын ачаа тээврийн цахим
үйлчилгээний систем /www.95306.cn/-ийн сайтаар
орж захиалга өгнө.
- 2. Хятадын төмөр зам нь цахимаар ирсэн
захиалгыг хүлээн авч, ачаа
илгээгчид код илгээх ба уг
захиалгыг Бээжингийн төмөр замаас
төв компаниас зөвшөөрсөн тохиолдолд ачилтыг Эрээн өртөөнөөс хийж гүйцэтгэнэ.
- 3.УБТЗ –ын Замын-Үүд өртөө нь Хятадын төмөр замаас ирүүлсэн захиалгыг хүлээн авч өөрсдийн техникийн
боломжид тааруулан зөвшөөрлийг Эрээн өртөөнд хүргүүлнэ.
- 4. Эрээн өртөөнөөс ачигдах вагон,
чингэлгийн тээврийн бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт болон бусад холбогдох
мэдээллийг Хөх хотын төмөр замын Эрээн дэх төлөөлөгчийн /+086-13604790498/ тоот утсаар авна.
- 5. Хятад дахь ачаа илгээгч нь Эрээн
өртөөний ачаа тээврийн хэсэгт доорх хаягаар очиж ачилтыг хийж гүйцэтгэнэ.

УБТЗ-ЫН ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
АЛБА
Сэтгэгдэл үлдээх