Ачаа тээврийн үйлчилгээний зөвлөгөө

blog image
Нийтэлсэн: 2021-03-31

/АЧАА ТЭЭВЭР/ Түргэн гэмтэж, муудах ачаа тээвэрлэх "ОНЦГОЙ НӨХЦӨЛ ШААРДСАН АЧАА"

  • Түргэн гэмтэж муудах ачаа гэж :  Төмөр замаар тээвэрлэх үед гадны температурын нөлөөлөл, арчилгаа үйлчилгээний хүчин зүйлийн улмаас гэмтэж чанар нь алдагдах эрсдэлтэй хүнсний бүтээгдхүүнийг хэлнэ.
  • Ачааг тусгай зориулалтын (хөргүүрт, тогтмол дулаант, сүүний цистерн зэрэг) болон тээвэрлэлтийн шаардлага хангасан битүү вагонд болон чингэлэгт тээвэрлэнэ.
  • Ачаа илгээгч нь тээвэрлэлтэнд хүлээлгэн өгөх ачааны сав баглаа боодол нь бат бөх гэмтэж, бохирдоогүй ачаа асгарч гоожсон шинж тэмдэггүй, гар болон механикжсан аргаар ачих буулгах боломжийг ханган тээвэрт хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ачааны сав, баглаа, боодол дээр давхарлаж хураах тоо, хадгалалтын нөхцөл зэргийг тогтоосон тэмдэглэлүүд байх шаардлагатай.
  • Ачааг модон буюу картон хайрцаг, сагс, тор, тусгай тавиур, бидон, торх гэх мэтийн сав, баглаа, боодолтой тээвэрлэнэ.
    • Төмс, лууван, манжинг хайрцаг болон шуудай савтай
    • Улаан лооль, манжин, сармис, өргөст хэмх, алим, усан үзэм лимон, мандириныг хайрцагтай тээвэрлэнэ.
  • Ачаа илгээгч нь падааны Илгээгчийн онцгой тэмдэглэл” гэсэн хүснэгтэнд “Түргэн гэмтэж, муудах  ачаа гэсэн тэмдэглэлийг хийх ба тээвэрлэх нөхцлийг заасан байна.
  • Ачаа илгээгч ачааг өртөөнд зөөвөрлөж ирүүлэх үед хөлдөх, хэт халахаас хамгаалсан байна.
  • Нэг вагон болон чингэлэгт шинж чанар болон тээвэрлэх нөхцөлийн хувьд хоорондоо харшлахгүй, эвгүй үнэргүй ачааг хамт тээвэрлэхийг зөвшөөрнө.
  • Хайрцаг савтай ачааг тээвэрлэлтийн замд нурж унахгүй, тогтвортой байрлуулж вагонд ачина.
  • Илгээгч хүссэн тохиолдолд агааржуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хураалтын эгнээ хооронд тодорхой хэмжээний зайтай хураах ба ачааны байр эгнээ хооронд нурж унахаас хамгаалсан зөв өрөлт эсвэл нэмэлт бэхэлгээтэй байна.
  • Шилэн сав болон лаазалсан савалгаатай бүтээгдхүүний сав, баглааны битүүмжлэл бүрэн бүтэн ирсэн нөхцөлд задалж шалгахгүйгээр тоо ширхэгийн дагуу хүлээлгэн өгнө.
  • Хүйтний улиралд ачааг илгээгчийн болон тээвэрлэгчийн хүч хэрэгсэлээр дулаалга хийж бэлдсэн битүү вагонд тээвэрлэхийг зөвшөөрнө.
  • Хүйтний улиралд дулаалгатай болон ердийн вагон, чингэлэгт тээвэрлэсний улмаас ачаа гэмтэж муудсан тохиолдолд, хохирлын нэхэмжлэлийг гаргахгүй тухай ачаа илгээгчийн ирүүлсэн бичгэн мэдэгдлийг /баталгааг/ үндэслэн тээвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтан нь ачилтын талаар шийдвэр өгнө.

  Вагон, чингэлэг дээр наах наадас ЭНД дарж татаж авна уу.

Сэтгэгдэл үлдээх