FitClub
  • УБТЗ-ын тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлагын мэдээлэл
    • Түүхэн товчоон
    • Аж ахуйн нэгжүүд
    • АХ удирдлагууд
  • Мэдээ
    • Шинэ мэдээ
    • Зар мэдээ
    • Тендер мэдээ
    • Үйл явлын мэдээ
    • Статистик мэдээ
    • Бусад мэдээ
  • Дүрэм журам
  • Шилэн данс
  • Хүний нөөц
  • Холбоо барих
  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл

МСҮТ 380 орчим оюутан, суралцагч элсүүлээд байна

МСҮТ 380 орчим оюутан, суралцагч элсүүлээд байна

  • Ган зам сонин    |
  • Мөнхтөр    |
  • Уншсан: 716
  • 07
    09 сар
  • 2015

     УБТЗ-ын 16 мянга орчим төмөр замчнаас 10 мянга орчим нь мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин байдаг гэх судалгаа бий. Эдгээр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн нийлүүлдэг улсын хэмжээнд ганцад тооцогдох УБТЗ-ын МСҮТ хичээлийн шинэ жилээ угтан нийт оюутан суралцагчдаа хүлээн авч нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.  Нээлтийн арга хэмжээнд УБТЗ-ын Тээврийн хөдөлгөөн, удирдлага хариуцсан Замын орлогч дарга П.Даваапил, Замын даргын зөвлөх, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тээвэрчин Р.Раш, МСҮТ-ийн захирал Ё.Отгонсүрэн, Улаанбаатар татах хэсгийн дарга Н.Хуяг-Эрдэнэ, УБТЗ-ын МСҮТ-ийн анхны захирал, Гавъяат тээвэрчин Ю.Идэрчулуун нарын хүмүүс оролцож нийт оюутнуудад хандан үг хэлж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэв. МСҮТ нь 480 хүүхдийн квоттойгоос туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, холбооны монтёр, замчин, вагон үзэгч, галт тэрэгний үйлчлэгч  гэсэн найман мэргэжлээр 380 орчим оюутан элсүүлээд байгаа аж.  Сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшин хөдөлмөрийн зах зээлд үнэ цэнэтэй шалгарсан боловсон хүчин байж өөрийн болон Монголын ирээдүйг бүтээн босгох хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг нийт оюутан суралцагчиддаа хүсэе.

Буцах

Онцлох мэдээ

  • Химийн цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдан авах тендерийн урилга

    Мөнхтөр | 2018-04-16
  • "УБТЗ-ААР ТЭЭВЭРЛЭЖ БУЙ АЧААНЫ ХЭМЖЭЭ ӨССӨӨР БАЙНА"

    Мөнхтөр | 2018-04-09
  • Авто ачигч 3тн -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер

    Мөнхтөр | 2018-04-03
  • Бага оврын трактор -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер

    Мөнхтөр | 2018-04-03
  • Өсгөгч -г гүйцэтгэх тендерий урилга

    Мөнхтөр | 2018-03-30
  • КАБЕЛИЙН ТРАСС ТОДОРХОЙЛДОГ БАГАЖ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР

    Мөнхтөр | 2018-03-29
Awesome Image

Баянгол дvvрэг, Сөvлийн гудамж-42, Seoul St, Ulaanbaatar 210535, Mongolia

  • Лавлах: (+976) 21 24 109
  • Цахим хаяг: info@ubtz.mn

Статистик

  • Шуурхай мэдээ
  • ГТЗТ-ын мэдээ
  • Санхүүгийн мэдээ

Холбоос

  • Билет захиалга
  • Вагон хайлт
  • Файлын сан
  • Ганзам даатгал
  • Аялал жуулчлал

Мэдээлэл

  • Дүрэм, журам
  • Хүний нөөц
  • Шилэн данс
  • Аж ахуйн нэгж
  • Ганзам сонин
  • Хөдөлмөрийн А.Б

Холбоо барих

Copyright © 2016 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.