FitClub
  • УБТЗ-ын тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлагын мэдээлэл
    • Түүхэн товчоон
    • Аж ахуйн нэгжүүд
    • АХ удирдлагууд
  • Мэдээ
    • Шинэ мэдээ
    • Зар мэдээ
    • Тендер мэдээ
    • Үйл явлын мэдээ
    • Статистик мэдээ
    • Бусад мэдээ
  • Дүрэм журам
  • Шилэн данс
  • Хүний нөөц
  • Холбоо барих
  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл

Уураа барих дасгалууд

Уураа барих дасгалууд

  • Интернет мэдээ    |
  • Мөнхтөр    |
  • Уншсан: 1098
  • 16
    03 сар
  • 2015

Хүн болгонд инээх хэрэгцээ байдаг шиг, уурлах хэрэгцээ бас бий. Гэхдээ бидний зарим нь уурлахаараа яг л мансуурсан хүн шиг юу хийж байгаагаа мэддэггүй. Энэ нь уурлах үед тархинаас хүний удирдлагыг алдуулдаг ижил төрлийн гормон ялгардагтай холбоотой юм. Цаанаасаа ундраад байгаа уурыг дарах хэцүү боловч өөрийгөө ялан дийлэхийн тулд дараах зөвлөгөөг дагаарай.

 

1. Завсарлага ав
10 хүртэл тоолох арга зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан юм биш. Зөрчилтэй асуудлаас болж ямар нэг хариу үйлдэл гаргахаасаа өмнө амьсгаа аваад хэдэн секунд бодлогширч байгаарай. Өөрийнхөө дотор асаад байгаа галыг албаар намсгах хэрэгтэй. Хүсвэл нөгөө хүнээсээ холдож, тагтан дээр юм уу, гадаа гар.

2. Тайвширсан хойноо, уураа илэрхийл
“Эрүүл ухаан”-тай болмогцоо өөрийнхөө мөн чанартаа юунд ингэтлээ бухимдаад байгааг тухайгаа хэл. Асуудалд хандаж байгаа өөрийнхөө баяр суурийг, мөн яг одоо юу хэрэгтэй байгаагаа шууд, тодорхой хэл. Гэхдээ ширүүнээр гэсэн үг биш. Нөгөө хүнд чинь ч бас өөрийгөө хамгаалах төрөлхийн инстинкт байдаг учир шийдвэр гаргахыг хүсч байвал буулт хийгээрэй.

3. Дасгал хий
Цээжин дотор байдаг тэсрэх бөмбөг яг дэлбэрэх гээд ирвэл, гарч гүйгээрэй. Биеийн эрчимтэй хөдөлгөөн нь тархинаас аз жаргалын гормонууд ялгарахад тусалдаг учир тайвшруулж чаддаг.

4. Ярихаасаа өмнө жинхэнээсээ бод
Үл ойлголцлын ид үед өөрийгөө буруугаар ойлгуулах үгнүүд амнаас гарахдаа тун амархан байдаг. Дараа нь бид “Би яаж тэгж хэлж чадав аа” хэмээн амаа дарах тохиолдол ч бий. Ярихаасаа өмнө 2-3 секунд бодож, бодол санаагаа цэгцэлж, энэ маргааны эцсийн цэгийг хаана хүрээсэй гэж хүсч байгаа тухайгаа бод.

5. Эерэг шийдэл эрж хай
Юунаас болж уурласнаа дахин дахин бодохын оронд, гарт чинь байгаа асуудлыг яаж шийдвэрлэх тухайгаа бясалга. Хүүхдийн чинь бохир өрөө чамайг уурлуулах гээд байна уу? Хаалгыг нь хаачих. Хайрт чинь өдөр бүр оройтож ирээд байна уу? Ганцаараа хоолоо хийгээд л идчих. Уур юуг ч шийдэхгүй гэдэг улиг болсон хэдий ч үнэн үгийг байнга сана.

6. “Би” гэдэг үгийг голчлон хэрэглэ
Бид уурласан үедээ “Чи үүнийг буруу хийсэн”, “Чи ингэх хэрэггүй байсан юм” л гэж хэлдэг болохоос яриандаа өөрийнхөө тухай оруулахаа мартчихдаг. Үүссэн асуудлын талаар ярихдаа “Би” гэдэг төлөөний үгийг ашигла. Нөгөө хүнээ ч бас хүндэл. “Чи хэзээ ч намайг гэрийн ажил хийхэд тусалдаггүй” гэхийн оронд “Би чамайг идсэн хоолынхоо тавгийг үргэлж ширээн дээр орхидогт уур хүрч байна” гэж хэл.

7. Бүү өс сана
Бусдын төлөө биш өөрийнхөө төлөө хүмүүсийг уучлаарай. Хэн нэгэнд муу санана гэдэг бол өөрөө өөрийгөө дотроос нь идэж залгиж байгаагаас ялгаагүй. Өс санах юм бол, чи хэзээ ч үүссэн нөхцөл байдлаас сургамжийг олж харахгүй. Угаас хүн бүрийг өөрийнхөө хүссэнээр байлгах нь боломжгүй зүйл билээ.

8. Уураа гаргахын тулд хошин шогийн мэдрэмжээ ашигла
Үг хаялгүйгээр үүсэн асуудлыг инээдэм болгож өнгөрүүлэхийг хичээ. Хэн нэгнийг доромжилсон, бассан утгатай юм ярихаас зайлсхий.

9. Тайвшрах дасгал хий
“Тайвшир” гэж өөрөө өөртөө хэл. Төгөлдөр хуурын ая сонсож, йогийн дасгал хийн, тэмдэглэл хөтлө. Өөрийгөө тайвшруулах бүхий л аргуудыг турш.

 

Буцах

Онцлох мэдээ

  • Химийн цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдан авах тендерийн урилга

    Мөнхтөр | 2018-04-16
  • "УБТЗ-ААР ТЭЭВЭРЛЭЖ БУЙ АЧААНЫ ХЭМЖЭЭ ӨССӨӨР БАЙНА"

    Мөнхтөр | 2018-04-09
  • Авто ачигч 3тн -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер

    Мөнхтөр | 2018-04-03
  • Бага оврын трактор -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер

    Мөнхтөр | 2018-04-03
  • Өсгөгч -г гүйцэтгэх тендерий урилга

    Мөнхтөр | 2018-03-30
  • КАБЕЛИЙН ТРАСС ТОДОРХОЙЛДОГ БАГАЖ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР

    Мөнхтөр | 2018-03-29
Awesome Image

Баянгол дvvрэг, Сөvлийн гудамж-42, Seoul St, Ulaanbaatar 210535, Mongolia

  • Лавлах: (+976) 21 24 109
  • Цахим хаяг: info@ubtz.mn

Статистик

  • Шуурхай мэдээ
  • ГТЗТ-ын мэдээ
  • Санхүүгийн мэдээ

Холбоос

  • Билет захиалга
  • Вагон хайлт
  • Файлын сан
  • Ганзам даатгал
  • Аялал жуулчлал

Мэдээлэл

  • Дүрэм, журам
  • Хүний нөөц
  • Шилэн данс
  • Аж ахуйн нэгж
  • Ганзам сонин
  • Хөдөлмөрийн А.Б

Холбоо барих

Copyright © 2016 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.