FitClub
  • УБТЗ-ын тухай
    • Даргын мэндчилгээ
    • Удирдлагын мэдээлэл
    • Түүхэн товчоон
    • Аж ахуйн нэгжүүд
    • АХ удирдлагууд
  • Мэдээ
    • Шинэ мэдээ
    • Зар мэдээ
    • Тендер мэдээ
    • Үйл явлын мэдээ
    • Статистик мэдээ
    • Бусад мэдээ
  • Дүрэм журам
  • Шилэн данс
  • Хүний нөөц
  • Холбоо барих
  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл

Татвараа төлсөн малчин, төлбөрөө төлсөн оюутан хөнгөлөлт эдэлнэ

Татвараа төлсөн малчин, төлбөрөө төлсөн оюутан хөнгөлөлт эдэлнэ

  • Интернет мэдээ    |
  • Мөнхтөр    |
  • Уншсан: 1013
  • 27
    01 сар
  • 2015

Хувь хүний орлогын албан татвараас хэрхэн чөлөөлөгдөх, хэрхэн хамрагдах талаар иргэд мэдээлэл авах хүсэлтээ манай редакцид удаа дараалан тавьсаар байгаа. Иймээс Татварын ерөнхий газраас уг асуудлаар мэдээлэл бэлтгэлээ. Тухайлбал, 2014 онд орон сууц худалдан авсан, шинээр хувийн орон сууц барьж байгуулсан болон татвар төлөгч өөрөө юм уу, үр хүүхдүүд нь их дээд сургуульд суралцаж буй бол татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж. Өмнө нь энэ төрлийн хөнгөлөлт эдэлж байсан иргэдийн хувьд үргэлжлүүлэн хөнгөлөлтөө авах боломжтой. Хуулинд зааснаар хувь хүний өөрийн орлогодцалин хөлс, шагнал урамшуулал, түүнтэй адилтгах орлого, үйл ажиллагааны орлого, бэлэглэлийн орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого зэрэг багтдаг.

 -ТАТВАР ТӨЛСӨН МАЛЧИН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ-

Малчин малын гаралтай бүтээгдэхүүнээ борлуулж, орлого олсон тохиолдолд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагааны орлогод тооцон, мөн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар албан татвар ногдох орлогоос хасагдах зардлуудыг хасч татвар ногдуулна.Малчин, малын гаралтай бүтээгдэхүүнээс олсон орлогоосоо татвар төлсөн байх шаардлагатай. Татвар төлсөн тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлтийг бусдын адил эдэлнэ.Төрийн байгууллагын ажилтан орон сууц худалдан авсан тохиолдолд орлогын эх үүсвэртээ малаа зарсан орлогоо оруулж болдог байна. Өөрөөр хэлбэл, өөрийн өмчийн малаа зараад, үйл ажиллагааны орлогоо тайлагнаж, татвараа төлсөн бол орлогын эх үүсвэрт нь оруулж тооцох аж. Харин татвар төлөөгүй тохиолдолд эх үүсвэртээ оруулах боломжгүй юм байна.

-CУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН БОЛ ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ-

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “суралцаж байх хугацаандаа...” гэж заасныг үндэслэн ажил хөдөлмөр эрхлэн, оройгоор болон эчнээгээр сурч байгаа тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн хоёр дахь мэргэжлийн сургууль, магистр, доктор гэх мэт дахин суралцаж байгаа үед энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй аж. Хэрвээ бакалаврын түвшинд хоёр сургуульд зэрэг суралцаж буй тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг баримтаар нотлогдох зардлын хэмжээгээр тооцон эдэлдэг байна. Төлбөр төлснийг нотлох баримтад банкны хуулгыг тооцох учир сургуулийн тодорхойлолт шаардлага хангахгүй аж.

Урд жилүүдийн төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдалгүйгээр суралцаад төгссөн болон одоо дээд курст сурч буй оюутнуудын өмнөх жилүүдийг нөхөн татварын хөнгөлөлт олгохгүй. Учир нь ХХОАТТХуулийн 24.6-д “элсэн суралцаж байгаа”, 24.7-д “суралцаж байх хугацаандаа” хөнгөлөлт авч болно хэмээн заасан байдаг.

Мөн тусгай дунд боловсролтой, бакалаврын түвшинд өдрийн ангид сурч буй буюу байгууллагаас цалин авдаг бол суралцах хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн суралцагчийг хөнгөлөлтөд хамруулахаар заажээ. Иймд сурахын хажуугаар хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо татвар төлж, мөн сургалтын төлбөрөө төлж байгаа тохиолдолд уг хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг сум, дүүргийн татварын албадад хоёрдугаар сарын 15-ны дотор хүлээн авах аж.

Эх сурвалж: мэдээ.мн

Буцах

Онцлох мэдээ

  • Химийн цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдан авах тендерийн урилга

    Мөнхтөр | 2018-04-16
  • "УБТЗ-ААР ТЭЭВЭРЛЭЖ БУЙ АЧААНЫ ХЭМЖЭЭ ӨССӨӨР БАЙНА"

    Мөнхтөр | 2018-04-09
  • Авто ачигч 3тн -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер

    Мөнхтөр | 2018-04-03
  • Бага оврын трактор -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер

    Мөнхтөр | 2018-04-03
  • Өсгөгч -г гүйцэтгэх тендерий урилга

    Мөнхтөр | 2018-03-30
  • КАБЕЛИЙН ТРАСС ТОДОРХОЙЛДОГ БАГАЖ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР

    Мөнхтөр | 2018-03-29
Awesome Image

Баянгол дvvрэг, Сөvлийн гудамж-42, Seoul St, Ulaanbaatar 210535, Mongolia

  • Лавлах: (+976) 21 24 109
  • Цахим хаяг: info@ubtz.mn

Статистик

  • Шуурхай мэдээ
  • ГТЗТ-ын мэдээ
  • Санхүүгийн мэдээ

Холбоос

  • Билет захиалга
  • Вагон хайлт
  • Файлын сан
  • Ганзам даатгал
  • Аялал жуулчлал

Мэдээлэл

  • Дүрэм, журам
  • Хүний нөөц
  • Шилэн данс
  • Аж ахуйн нэгж
  • Ганзам сонин
  • Хөдөлмөрийн А.Б

Холбоо барих

Copyright © 2016 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.