Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-30

Харилцагчдыг өртөөний байр руу нэвтрүүлэхгүй

Дотоодын халдварын тоо эрс нэмэгдэж байгаа энэ  өдрүүдэд Тээвэр зохион байгуулалтын албаны хэмжээнд тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих зарим зохицуулалтыг хийжээ. Тухайлбал, Сүхбаатар, Замын-Үүд гэсэн хилийн өртөөдөд өдрийн найман цагаар ажилладаг ажилтнуудын 70 хувийг зайнаас ажиллуулж байна. Бусад өртөөнд найман цагийн ажилтнуудыг 50/50 хувиар ажиллуулах чиглэл өгчээ. Мөн харилцагч, үйлчлүүлэгчдийг өртөөдийн байр руу нэвтрүүлэхгүйгээр гарч уулзах, мөн цахимаар харилцахыг санал болгож байна. Түүнчлэн, ажилчдыг ээлж солилцох, зааварчилгаа авах үеэр нэг өрөөнд олноор цуглуулахгүй байх, өртөөний нэг хаалгаар ороод өөр хаалгаар гарах зэрэг явах чиглэлийг нэг урсгалд оруулах зэрэг зохион байгуулалтыг хийжээ. 

Сэтгэгдэл үлдээх