Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-30

Дархлаажуулалтын галт тэргийг аялалд бэлтгэж байна

-Хойд, урд шугам замд тус бүр найман вагоны бүрэлдэхүүнтэй цувааг аялуулахаар болсон. Цуваа бүрт эмнэлгийн нэг вагон, вагон ресторан, дархлаажуулалтын багийн эмч, мэргэжилтнүүд байрлах хоёр купены вагон, төмөр замчдыг бүртгэх, вакцин хийлгэсний дараа түр амрах зориулалтаар нийтийн дөрвөн вагонтой цувааг бэлтгэж байгаа.
Эмнэлгийн вагонд вакциныг заагдсан температурт хадгалах хөргүүр суурилуулах шаардлага гарсан тул шинээр дизель хөдөлгүүр угсрач байна. Мөн бүртгэл хийх компьютер, техник хэрэгслээр тоноглохтой холбогдуулан цахилгаан эрчим хүчний хангалтыг найдвартай байхад бид онцгой анхаарч байгаа. Бэлтгэл ажлыг энэ сарын 23-31-ний хооронд бүрэн хийж, хоёр галт тэргийг батлагдсан схемийн дагуу найруулан аялалд гаргах ёстой.
-Тусгай галт тэргэнд танайхаас ямар баг бүрэлдэхүүн ажиллах вэ?
-Дархлаажуулалтын галт тэрэг тус бүр манайхаас галт тэрэгний дарга, дизельчин, 16 үйлчлэгч ажиллана.
-Депогийн хэмжээнд хэчнээн ажилтан дархлаажуулалтад хамрагдах вэ?
-Одоо ажиллаж байгаа болон захиргааны, мөн төрөхийн чөлөөтэй ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулахыг зорьж байна. Нийт 1426 ажилтны судалгааг гарган Хүний нөөцийн албанд өгсөн. Манай байгууллагын дархлаажуулах хуваарь гармагц ажилтнуудаа шуурхай хамруулах арга хэмжээг авна.

Сэтгэгдэл үлдээх