Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-16

Төмөр замчдыг витаминжуулалтад хамрууллаа

УБТЗ өнгөрсөн Пүрэв гарагийн байдлаар нийт 16178 ажилтныхаа 16070-ыг витаминжуулалтад хамруулжээ. Үлдсэн 108 ажилтан тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй байна. Тодруулбал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Соёл урлаг, спортын төв, Аялал жуулчлалын товчоо зэрэг байгууллага үндсэндээ 0 зогсолт хийсэн учраас ажилтнууд нь витаминжуулалтад хамрагдаагүй аж. Мөн Зураг төслийн төвийн ажилтнууд гэрээсээ цахимаар ажиллаж байгаа тул хамруулаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв. Судалгаанаас харахад, ихэнх байгууллага ажилтандаа витамин D, С олгосон бол иммуналь, “Цэнэг”, энергийн ундаа, витагрипп аарц зэрэг дархлаа дэмжих бэлдмэлийг  цөөн хэдэн байгууллага өгчээ. Дашрамд дурдахад, Замын захиргаанаас 22000 төгрөгт витаминжуулалт хийж байгаа бөгөөд илүү гарсан зардлыг байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргажээ. Энэ хүрээнд нийт 340 сая гаруй төгрөгийн үнэ бүхий витаминыг төмөр замчдад олгоод байна.

Сэтгэгдэл үлдээх