Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-10-27

Төрийн дээд одон медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнуулсан төмөр замчдын шагналыг өчигдөр Замын дарга Д.Жигжиднямаа гардуулав. 
Үүнд, УБТЗ-д олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Зорчигчийн вагон депогийн диспетчер С.Бадамханд, Улаанбаатар татах хэсгийн орлогч дарга Э.Батдэлгэр, Тасалбар худалдаалах төвийн ахмад төмөр замчин Ж.Нармандах, Авто тээврийн үйлчилгээний төвийн жолооч Л.Төмөрбаатар, Замын II ангийн Зам хэмжигч вагоны инженер Д.Уранчимэг, Орон сууцны I ангийн ахмад төмөр замчин Д.Эрдэнэбилэг нарыг “Алтан гадас” одонгоор, Сайншанд татах хэсгийн суваг талбайн үйлчлэгч Т.Чулуунбаатарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, үер усны гамшгийн үед мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, ажилласан Улаанбаатар татах хэсгийн машинч С.Мягмарсүрэнг “Шударга журам” медалиар тус тус шагналаа. Шагнал гардуулсны дараа, Замын дарга Д.Жигжиднямаа хөдөлмөр зүтгэлээ төрд үнэлүүлсэн төмөр замчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх