Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-08-25

Зүтгүүрчид бэлтгэлээ базааж байна

Улаанбаатар татах хэсэг 2020-2021 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 49 ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ сарын 11-ний байдлаар дээрх ажил 54.6 хувийн биелэлттэй байна. Барилга, сантехник, дулаан хангамж шугам сүлжээний засвараар төлөвлөсөн 13 ажлын хоёр нь 100 хувийн гүйцэтгэлтэй, найм нь явц дундаа, үлдсэн гурван ажил нь эхлээгүй байгаа бөгөөд нийтдээ 45 хувийн биелэлттэй байгаа аж. Харин тоног төхөөрөмжийн чиглэлээр нийт таван ажил төлөвлөснөөс 100 хувийн гүйцэтгэлтэй хоёр, төлөвлөгөөт хугацаа болоогүй гурван ажил байна. Түүнчлэн, тоног төхөөрөмжийн чиглэлээр төлөвлөгөөний биелэлт 40 хувьтай байна. Түүнээс гадна түлш түгээх хэсэг, Сэргээн босгох галт тэрэгний аж ахуйн чиглэлээр нийт 18 ажил хийхээр төлөвлөснөөс 100 хувийн гүйцэтгэлтэй 14, хийж байгаа нэг, төлөвлөгөөт хугацаа болоогүй гурван ажил буюу нийт төлөвлөгөөний биелэлт 75 хувьтай байгаа аж. Мөн зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлтгэх чиглэлээр нийт дөрвөн ажил төлөвлөснөөс бүрэн гүйцэтгэлтэй хоёр, төлөвлөгөөт хугацаа болоогүй хоёр ажил гээд биелэлт 50 хувьтай байна. Тус хамт олны хувьд төлөвлөсөн ажлыг хугацаанд нь 100 хувь гүйцэтгэхийн төлөө хичээж ажиллаж байгаа гэдгийг тус татах хэсгийн тоног төхөөрөмжийн инженер Ч.Отгончимэг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх