Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-10

Улирлын үзлэг эхэллээ

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас багагүй хугацаанд хойшилсон улирлын үзлэгийг энэ сарын 9-14-ний хооронд хойд, урд хэсэглэлд зэрэг зохион байгуулахаар болжээ. Урд замд ажиллах үзлэгийн комиссыг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр, хойд замд ажиллах үзлэгийн комиссыг Замын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош нар ахлан ажиллах юм байна. Үзлэгийн комисст Тээврийн хяналтын албаны чиглэл хариуцсан байцаагч нараас гадна алба, хэлтсийн зарим удирдах ажилтан, байцаагчид багтжээ. Үзлэгийн комисс салбар нэгжүүдийн 2020 оны зорилтыг хэрхэн ханган биелүүлснийг дүгнэхийн зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдал, 2021 оны “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцыг шалгах ажээ. 

Сэтгэгдэл үлдээх