Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-23

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УБТЗ-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 10-нд УБТЗ-д ажиллалаа. Энэ үеэр Богдхан төмөр замын төсөлтэй танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өгөв. Мөн тэрбээр “Богдхан төмөр замыг бид орхиж болохгүй. Хүссэн ч, эс хүссэн ч Улаанбаатар хотыг тойрсон хөгжлийн төлөвлөлт хийхээс өөр гарцгүй. 100 орчим км энэ төмөр зам ашиглалтад орсноор чингэлэг тээврийн ачаалал 60 хувь буурахаас гадна эдийн засаг, хот төлөвлөлт, нийгмийн олон чухал ач холбогдолтой” гэдгийг онцлоод Богдхан төмөр замтай холбоотой ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулж танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болголоо. Мөн УБТЗ ХНН-ийн дүрмийн сан, тариф болон зорчигч тээвэртэй холбоотой асуудлыг судлах, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл үлдээх