Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-30

Зуны засварын бэлтгэлээ хангаж эхэлжээ

Замын II ангийнхан энэ зуны төлөвлөгөөт засварынхаа бэлтгэлийг базааж байна. Тус ангийн 22 хүний бүрэлдэхүүнтэй бригад ЗЗМС-ын Толгойт дахь хашаанд хуучин үе сэлбэн засварлах ажил эхлүүлжээ. Тэд өртөө, зөрлөгийн энэ зуны төлөвлөгөөт сунгалт, өргөтгөлийн ажилд шаардлагатай 3400 погон метр үеийг бэлтгэх юм. Гуравдугаар сарын 15-наас хойш уг бригад 42 үе буюу 1200 погон метр үеийг сэлбэн засварлаад байгаа аж.  Замын II ангийн хамт олон Баян зөрлөгийн өргөтгөл, Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрийн замын ажлыг ирэх дөрөвдүгээр сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Агуйт, Ногоонтолгой, Шатан зөрлөгийн замд өргөтгөл хийх юм. Агуйт зөрлөгийн ул шороо тавих ажлын хүрээнд 23341 шоометр шороог гуравдугаар сарын 22-нд буулгаж дуусжээ.

Сэтгэгдэл үлдээх