Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-10

Зангилааны Шуурхай штабын 242472 дугаарын утас ажиллаж байна

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 181 дүгээр тогтоол, Замын даргын А-485 тоот тушаалыг тус тус үндэслэн энэ сарын 3-аас Улаанбаатар зангилааны Шуурхай штаб байгуулан 24 цагаар ажиллуулж байна. Зангилааны Шуурхай штабын жижүүр 242472 дугаарын утсаар 09.00, 16.00, 23.00 цагаас хоногт гурван удаа аж ахуйн нэгжүүдээс цар тахлын тухай мэдээллийг авч нэгтгэн, Замын Шуурхай штабын 242119 дугаарын утас болон цахим сүлжээгээр илгээж байгаа юм. Түүнчлэн, ээлжинд гарч буй жижүүр ээлжийн мэдээг зангилааны даргад тухай бүрт нь өгч, Замын Шуурхай штабаас гарсан шуурхай тушаал, зааварчилгааг аж ахуйн нэгж, салбарын удирдлагуудад цаг алдалгүй дамжуулах юм. Улаанбаатар зангилаанд нийт 6116 төмөр замчин ажилладаг бөгөөд Шуурхай штаб байгуулагдсан эхний өдрийн мэдээгээр 5996 нь шинжилгээнд хамрагдсан бол өчигдрийн байдлаар 6113 хүн хамрагдаад байна. Зангилааны хэмжээнд ээлжинд ажиллаж буй ажилчдын тоо тухайлбал энэ сарын 6-7-нд шилжих шөнө 483, 7-нд буюу өдрийн ээлжинд 1927 хүн байлаа.

Сэтгэгдэл үлдээх