Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-09

Хоногт 16 хос галт тэрэг өгч, дээд амжилт тогтоов

Монгол-Хятадын хилийн төмөр замын хамтарсан комиссын зөвлөгөөнөөр Замын-Үүдийн өргөн царигаар хоногт 14 хос галт тэрэг хүлээлгэн өгч, нарийн царигаар зургаан хос галт тэрэг хүлээн авч байхаар тохиролцсон байдаг. Тэгвэл энэ сарын 6-ны 17.00 цагаас 7-ны 17.00 хүртэлх хугацаанд өргөн царигаар 16 хос галт тэрэг хүлээлгэн өгч, дээд амжилт тогтоожээ. Дашрамд дурдахад 2004 оны арванхоёрдугаар сарын 7-нд хоногт есөн галт тэрэг хүлээлгэн өгснөөс хойш үе шаттайгаар амжилтаа ахиулж, 2019 оны зургадугаар сарын 30-нд анхны 15 хос галт тэргийг хүлээлгэн өгч байжээ. Мөн 2020 оны есдүгээр сард 24 удаа хоногт 15 хос галт тэрэг хүлээлгэн өгсөн байдаг. 

Сэтгэгдэл үлдээх