Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-05

112 км зам, таван суман шилжүүлэг угсраад байна

-Төмөр замын бүтээн байгуулалтад ЗЗМС болон Замын II, III, IV ангийн замчдаас бүрдсэн 52 бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж байна. Мөн Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн тогооч нар, Төв эмнэлгийн Сайншанд дахь их эмчийн салбарын эмч мэргэжилтнүүд бидний арын албанд хамтран ажиллаж байна.
2021 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар бид 112 км зам угсарч, уг чиглэлийн зургадугаар зөрлөгийн 2, 3, 4 дүгээр (нийт 2.9 км) замыг АРС төмөр бетон дэртэй, Р65 маркийн зам төмөртэйгөөр, мөн төмөр бетон дүнзтэй таван иж бүрэн суман шилжүүлгийг угсраад байна.
Мөн Зүүнбаян Үе угсрах баазад ИТА болон замчид нийт 25 хүн хээрийн нөхцөлд гар механик аргаар зам угсарч байгаа бригадыг замын дээд цогцоор хангах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Тус бааз 2020 онд 85050 погон метр буюу 3402 үе угсарсан. 
-Цаг агаарын нөхцөл байдал ямар байна вэ?
-Ажлын талбарт шөнөдөө -35-38 хэмийн хүйтэн хонож, өдөртөө дунджаар -25 хэмийн хүйтэн байна. Мөн цасан болон шороон шуургатай ажлын нөхцөл их хүндэрсэн үед замчдыг амраах хөдөлмөр зохион байгуулалтыг хийж байна.Замын захиргааны шинэ жилийн бэлгийг өнөөдөр(нэгдүгээр сарын 4-нд) хүлээн авч замчдадаа гардууллаа. Эх орны том бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа замчид маань хүндрэл бэрхшээлийг үл ажран, урам зоригтой ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл үлдээх