Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-09-08

“Хөдөлгөөнт оношилгооны төв” хойд замд ажиллаж байна

Төв эмнэлгийн “Хөдөлгөөнт оношилгооны төв” нь наймдугаар сарын 31-нээс замын хойд чиглэлд ажиллаж эхэллээ. Төмөр замын дагуу байрлах өртөө, зөрлөгүүд дэх төмөр замчид, тэдний ар гэрийнхэн, ард иргэдэд орчин үеийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүрч, шуурхай чанартай, хүртээмжтэй үзүүлэх зорилготой дээрх оношилгооны төв энэ сарын 10 хүртэл хойд чиглэлд ажиллаад үргэлжлүүлэн урд чиглэлд гарах юм. 
“Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, нүд, шүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зөвлөгөө, лабораторийн шинжилгээ, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, дуран, рентген гэх мэт оношилгоо шинжилгээнүүдийг хийж үйлчлэх хүрээний хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүлжүүлэх зорилгоор мэргэжлийн туршлагатай баг  ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх