Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-12

44628 дэр мод үйлдвэрлэн, нийлүүлжээ

Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрийн хамт олон 2020 онд 12465 шоо метр мод бэлтгэж, 44628 дэр мод үйлдвэрлэжээ. Мөн төмөр замын аж ахуйн нэгжийн хэрэгцээнд захалсан банз 920, хагалсан түлээ 1211 шоо метр, овойлтын ивүүр 28555, 1.2 метрийн брусс 26000 ширхгийг тус тус үйлдвэрлэн нийлүүлсэн байна. Түүнчлэн, 28816 модон дэрийн бэлдэц худалдан авч идээлэн Замын ангиудад нийлүүлж, мөн 8925 погон метр буюу 28 иж бүрэн сумын дүнз идээлэн замын их засварт нийлүүлсэн байна. 
Үүнээс гадна тус үйлдвэр шахмал түлш 210 тонн, хашааны банз 348 шоо метр, палк 4630 ширхэг, наамал хавтанг 833 ам метрийг үйлдвэрлэн гадны зах зээлд борлуулжээ.
Тус үйлдвэрийн хувьд 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сард ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас бэлтгэсэн модоо уулнаас татан авахад хүндрэл гарсан аж.
Ирэх онд тус үйлдвэрийнхэн 14300 шоо метр мод бэлтгэн, 50636 дэр мод үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх