Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-24

Улаанбаатар зангилаанд 1007 төмөр замчин байрлан ажиллажээ

Улсын онцгой комиссийн шийдвэрээр хоёрдугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл 12 хоногийн хугацаагаар нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж, хатуу хөл хорио тогтоосон. Дээрх шийдвэртэй холбоотойгоор УБТЗ ээлжийн ажилтнуудаа түр журмаар зохицуулж, ажлын байранд нь байрлуулан тусгай горимоор ажиллуулав. Энд нийт 1007 төмөр замчин хамрагдсан бөгөөд хөдөлгөөнтэй холбоотой болон хөдөлгөөнтэй шууд бус холбоотой аж ахуйн нэгж байгууллагын ээлжийн ажилтнуудыг хамруулсан юм. Ингэхдээ “Ажилтныг байрлуулах байрны үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг гарган шаардлагад нийцсэн түр байрууд /”Ган зам” зочид буудал, Зорчигч тээврийн төвийн амрах байр, Улаанбаатар татах хэсгийн сувилал, ТЗДС-ийн Оюутны дотуур байр, вагон/-д төмөр замчдыг байрлуулжээ. Тэд хөл хорио тогтоосон 11-ний өдрөөс 18-ныг хүртэл түр байрандаа байрлаж ажилласан юм.  

Сэтгэгдэл үлдээх