Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-20

Орон нутгийн сонгуульд төмөр замчид өнгөллөө

Орон нутгийн сонгууль энэ сарын 15-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд харьяа нутаг дэвсгэрээсээ олон төмөр замчин нэр дэвшжээ. Тэднээс олонх нь иргэдийн итгэлийг хүлээж, төрд төмөр замчдынхаа төлөөлөл болон сонгогдсон байна. 
Хойд хэсэглэлд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-д Сүхбаатар депогийн нарядчик Д.Байгалмаа, засварчин Б.Эрдэнэболд нар, Дархан-Уул аймгийн Дархан суманд нэр дэвшсэн Дархан татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Бадрал, Түлш агуулахын мастер Н.Болор-Эрдэнэ, Хонгор суманд нэр дэвшсэн Салхит өртөөний техникч Д.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшсэн Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуяг, Сайхан сумын ИТХ-д нэр дэвшин өрсөлдсөн Хөтөл өртөөний ДТХ-ийн механикч Я.Ариунболд нарын төмөр замчид ялалт байгуулжээ. 
Төвийн хэсэглэлд: Баянгол дүүрэгт нэр дэвшсэн Эрчим хүч ус хангамжийн I ангийн дарга Ө.Ууганжаргал, ЦХАОБ-ын албаны байцаагч Д.Мөнхбаатар, Политехник коллежийн захирал Б.Ганчулуун нарын төмөр замчид үнэмлэхүй ялалт байгуулсан байна. 
Урд хэсэглэлд: Говьсүмбэр аймгийн ИТХ-д Баянтал сумаас нэр дэвшсэн Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр, Сүмбэр суманд Чойр өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч Т.Дашбаяр, Замын III ангийн орлогч М.Энхбат, Чойр ЦХА-ийн ээлжийн ахлах Э.Болдбаяр, Солилцох тасгийн эмч С.Сарантогтох, Сайншанд ХҮҮТ-ийн Чойр хэсгийн эрхлэгч Б.Алтанцэцэг, Шивээговь суманд Замын III ангийн урд хэсэг хариуцсан ахлах мастер Д.Баярсайхан, Баянтал сумаас Замын III ангийн тор засагч Ц.Эрдэнэцогт, Дорноговь аймгийн Сайншанд сумын I багт Сайншанд өртөөний галт тэрэгний найруулагч Ч.Эрдэнэбаатар, Даланжаргалан суманд Чулуун заводын дарга Н.Отгонбаатар, мастер Ч.Түнжинбаатар, жолооч Х.Ариунбаатар, Айраг суманд Замын III ангийн VIII хэсгийн мастер Ж.Анхбаатар, “Ботгохон” цэцэрлэгийн эрхлэгч Б.Жаргалсайхан, Замын-Үүд сумын ИТХ-д нэр дэвшсэн Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатар нарын олон төмөр замчин ялалт байгуулж, ирэх дөрвөн жилд төмөр замчдаа төлөөлөн ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх