Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

Төрийн одон, медалиар зарим төмөр замчдыг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-д үр бүтээлтэй ажилласан зарим төмөр замчдыг  төрийн дээд одон медалиар шагнасныг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долоо хоногт  гардуулсан юм. Үүнд, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Замын-Үүдийн Техник үйлчилгээний газрын вагон үзэгч Б.Хүрэлсүх, “Алтан гадас” одонгоор Дархан татах хэсгийн гагнуурчин З.Цогбадрах, Тээвэр зохион байгуулалтын албаны хэсгийн байцаагч Ш.Батсайхан, Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Доржбат, Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Ган зам пресс” төвийн дэвтэрлэгч М.Мөнхжаргал, ТЗДС-ийн багш Ч.Наранцэцэг, Төв эмнэлгийн сувилагч Д.Оюунчимэг, Сайншанд худалдааны төвийн худалдагч Д.Цэрмаа, Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтсийн худалдагч Д.Энхбаяр, Тээврийн хяналтын албаны байцаагч Д.Гантөмөр, Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Н.Ганболд, Сайншанд Техник үзлэгийн газрын вагон үзэгч Х.Баянмөнх, Багануур өртөөний галт тэрэгний найруулагч Ч.Майбаяр, Улаанбаатар татах хэсгийн засварчин Ч.Бахатхан нарын шагналыг гардуулав.

Сэтгэгдэл үлдээх